Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласан хэвээр байна

Болзошгүй эрсдэлээс сэргийлж 54 дэд өртөөнд холбогдсон 15,000 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалснаас 53 дэд өртөө, 11,102 хэрэглэгчийнхийг сэргээсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласан хэвээр байна
Зарим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласан хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 24-ний 14:00 цагийн байдлаар:

Болзошгүй эрсдэлээс сэргийлж 54 дэд өртөөнд холбогдсон 15,000 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалснаас 53 дэд өртөө, 11,102 хэрэглэгчийнхийг сэргээсэн. 20 дэд өртөөний 47 байрны 3898 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан байна.

Хүчдэлгүй байршлууд:

-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 3 орон сууц, 29 дүгээр хорооны байр буюу нийт 72 хэрэглэг

-Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд 18 орон сууцны 1238 хэрэглэгч

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Рапид харш хотхоны 8 байр, 2, 3, 10, 11 дүгээр хороонд 9 орон сууцны 2208 хэрэглэгч

-Баянгол дүүргийн 2, 3, 6, 16 дугаар хорооны 10 байрны 379 хэрэглэгч хүчдэлгүй байна.

Хуваалцах