Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗГ: Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчны талаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг  бүрдүүлнэ
ЗГ: Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчны талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Олон улсын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Олон улсын санхүүгийн төвийг Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүрэлдэхүүн хэсэгт байгуулж, дотоодын хөгжлийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтын хэрэгцээг хангах бие даасан тусгай зохицуулалт бүхий төв болгон хөгжүүлэх боломж байна гэж үзэж байна.

Хуваалцах