Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Зочид буудалд байсан иргэдийг бүлэглэн дээрэмджээ

Энэ хэргийг шуурхай шалган, эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж 16-25 насны дөрвөн хүнийг олж тогтоон, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зочид буудалд байсан иргэдийг бүлэглэн дээрэмджээ
Зочид буудалд байсан иргэдийг бүлэглэн дээрэмджээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 2-нд 08:11 цагт “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад дөрвөн залуу орж ирж, биднийг зодоод, гар утас дээрэмдчихлээ” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу шалгахад 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг тус буудалд амарч байхад нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних дөрвөн эрэгтэй гаднаас орж зодон гар утаснуудыг нь дээрэмдсэн байжээ.

Энэ хэргийг шуурхай шалган, эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж 16-25 насны дөрвөн хүнийг олж тогтоон, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх хэргийн хохирогчдын биеийн байдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад хэвийн байна гэв.

Хуваалцах