Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗТХЯ: Монгол, АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗТХЯ: Монгол, АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ
ЗТХЯ: Монгол, АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурлаа.

Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдэж байна.

Тухайлбал:

- Нислэгийн тийз 2 дахин хямдарна.

- АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-оос 3 дахин багасна.

- Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ.

- Манай улсын иргэд АНУ- руу цаг мөнгөө хэмнэж хямд зардлаар зорчино.

- Дунджаар 45 сая ам долларын урсгал монголдоо үлдэнэ.

- АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 шахам мянган монгол иргэний эрх ашиг хангагдана.

- Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

- Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө.

- Гуравдагч хөршийн бодлого улам батажна.

Монгол АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах