Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад хүний эрх зөрчихгүй байхыг анхааруулав

Дорнод аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 32 байгууллагын 140 гаруй албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад хүний эрх зөрчихгүй байхыг анхааруулав
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад хүний эрх зөрчихгүй байхыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 32 байгууллагын 140 гаруй албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр хүнээс гэм бурууг нь хүлээлгэх зорилгоор албадаж мэдүүлэг авах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох зэргээр хүнлэг бусаар харьцах явдал гаргахгүй байх, оролцогчийн эрхийг хангаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж ажиллах талаар онцгойлон анхааруулсан байна.

Эх сурвалж: УЕПГ

Хуваалцах