Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна
Зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна. Зураг: МҮОНРТ

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал нэмэгдсэн учраас дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүллээ.

Ингэснээр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зургаан дүүргийн нийт 22 цэгт иргэдээс шинжилгээ авна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Хуваалцах