Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

0-4 насныхны дунд гар, хөл, амны өвчний дэгдэлт өндөр байна

Энэ хавар нийслэлд гар, хөл, амны өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгааг холбогдох газруудаас мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
0-4 насныхны дунд гар, хөл, амны өвчний дэгдэлт өндөр байна
0-4 насныхны дунд гар, хөл, амны өвчний дэгдэлт өндөр байна. Зураг: МҮОНРТ

Энэ хавар нийслэлд гар, хөл, амны өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгааг холбогдох газруудаас мэдээллээ. Тэр дундаа 0-4 насны хүүхдүүдийн дунд өвчлөл илүү өндөр байгааг анхаарууллаа. Уг өвчин нь гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад биржрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусаар үүсгэгддэг. Амьтнаас хүнд халдахгүй харин өвчтэй хүнээс халдвар тархдаг. Өвчлөл гарахад хөрсний бохирдол ихээхэн нөлөөдөг байна. Иймд иргэд гэр ахуйн ариутгал цэвэрлэгээг сайтар хийх хэрэгтэйг Нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн н.Баатарсүх онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн энэ өвчлөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Насанд хүрэгсдийн хувьд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг ч тохиолдлын чанартай өвчилж байгааг хэллээ.

Хуваалцах