Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Баавгайн бүртгэгдсэн байршил орчимд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баавгайн бүртгэгдсэн байршил орчимд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Баавгайн бүртгэгдсэн байршил орчимд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсэд 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 64 удаагийн тохиолдлоор 90 бодгаль хүрэн баавгай биетээр үзэгдэж бүртгэгдсэн байна.

Үүнээс хамгаалалтын захиргаанд хүргэгдэн ирсэн 7 бамбарууш, 1 шүдлэн баавгайг түр хугацаанд асран хамгаалж, тэнхрүүлэн байгальд нь буцаан тавьсан.

Иймд баавгайн бүртгэгдсэн байршил орчимд амьдарч буй нутгийн иргэд, малчин өрхүүд болон ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хүрэн баавгайтай холбоотой ажиглалт, мэдээллийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 99777844, 88023035, 80927917 дугаарын утсаар мэдээлнэ үү.

Хуваалцах