Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөл “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг санаачилж, “МCS Холдинг” ХХК-ийн санхүүжилтээр 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ. Төслийн гүйцэтгэгчээр "Смарт энд симпле" ХХК ажиллаж, 270 орчим гэрлийг шинэчилж, шинээр суурилуулжээ.

6ae5add522dfb32b15f75ab4

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан“Чойжин ламын сүм” музей нь 100 гаруй жилийн түүхтэй, хоёр га талбайд байрладаг, нийслэлчүүд төдийгүй гадаад, дотоодын жуулчдын зорин ирдэг соёлын чухал өв юм. Музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилснээр Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, түүхэн барилгын архитектурын онцлог, уран хийц, соёлын давтагдашгүй үнэ цэнийг оройн болон шөнийн цагаар илүү тодотгон харуулах боломж бүрдэж байна. Нийслэлээс түүхэн дурсгалт газар, олон жилийн түүхтэй барилга байгууламжийн өвөрмөц хийц, онцлогийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дамбадаржаалин хийдийн сэргээн засварлалтын ажлын зураг төсвийг боловсруулах, Гандан орчмын газрыг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд үргэлжилж байна” гэв.

6ae5ac8d22dfb32b15f75aab

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч О.Одгэрэл“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг Итали улсын iGuzzini брэндийн соёлын өв, түүхэн дурсгалт барилга байгууламжийг гэрэлтүүлэх зориулалттай гэрлээр тохижуулсан. Мөн тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг нарийвчлан боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн” гэлээ.

6ae5adbf22dfb32b15f75ab3

“Смарт энд Симпле” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Давхарбаяр“Энэхүү гэрэлтүүлэг нь музейн барилгын архитектурын нарийн хийц, бүтээц бүрийг илүү тодотгож, өмнө нь гэрэлд харагддаггүй байсан хэсгүүдийг ил гаргаж байгаагаараа онцлог. Мөн олон жилийн түүхтэй дурсгалт барилгын өнгө, будганд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар гэрэлтүүлгийн тусгалыг шийдсэн” гэсэн юм.

6ae5acdf22dfb32b15f75ab0


Хуваалцах