0.6-3 хүртэлх насны 900 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамрууллаа
Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд томуу, томуу төст халдвараас сэргийлэх,
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд томуу, томуу төст халдвараас сэргийлэх, дэгдэлтийг бууруулах зорилгоор орон нутгийн 22.5 сая төгрөгийн хөрөнгөөр аравдугаар сарын 5-ны өдрөөс нэг сарын хугацаатай эмзэг бүлгийн, өвчлөмтгий 0.6-3 хүртэлх насны 900 хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.
Амбулаторийн нийт үзлэгт эзлэх томуугийн өвчлөл өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан байна. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай“ 2018 оны А/101 тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагын 740, жирэмсэн, ахмад настан, архаг хууч өвчтэй 400, сайн дурын дархлаажуулалтаар 500 хүнийг томуугийн эсрэг тарилгад хамруулах ажлыг эхлүүлжээ.


















