Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Мэдээллийн алба

2026 оны 11 дүгээр сарын 2-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 02-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Арваннэгдүгээр сарын 04-06-нд хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна. 07-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 04-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.
Агаарын температур:Арваннэгдүгээр сарын 04-06-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


















