Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1.2 сая га тариалангийн талбайг эргэлтэд оруулжээ

Хөрсөн дэх азот, фосфор, кали гэх мэт шим тэжээлийн элементүүд багассанаар хөрсний ерөнхий үржил шимийн түвшин буурдаг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1.2 сая га тариалангийн талбайг эргэлтэд оруулжээ
1.2 сая га тариалангийн талбайг эргэлтэд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Хөрсөн дэх азот, фосфор, кали гэх мэт шим тэжээлийн элементүүд багассанаар хөрсний ерөнхий үржил шимийн түвшин буурдаг байна. Ялангуяа тариалангийн хөрсөнд ямар нэгэн шим тэжээлийн бордоо хэрэглэхгүй удаан хугацаагаар тариаланд ашиглахад хөрсний үржил шим муудаж ургац багасдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Манай улс анхлан 1959 оноос хөрсийг хөмрүүлж хагалах, 1976 оноос хөрсийг хавж боловсруулах, 2008 оноос хөрс боловсруулах цомхотгох технологи, 2013 оноос эхлэн хөрс боловсруулах тэг технологийн техникийг ашиглаж нийтдээ 1.2 сая га тариалангийн талбайг эргэлтэд оруулжээ. Харин гадаадын өндөр хөгжилтэй улс орон газар тариалангийн хөрсөө 3-5 жил тутамд тогтмол борддог байна. Ингэснээр хөрсний шим тэжээл сайжирч ургац арвин ургадаг ажээ.

Э.Ариунзаяа

Хуваалцах