Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно

СС
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Тус жүжгийн уран сайхны удирдагчаар Монгол Улсын Ардын Багш, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, доктор, профессор Н.Ганхуяг, ерөнхий продюсер болон найруулагчаар Монгол Улсын Гавьяат Жүжигчин Улсын хүүхэд залуучуудын театрын захирал Н.Ариунболд, зохиолчоор Т.Амардаваа, ерөнхий зураачаар Соёлын Тэргүүний Ажилтан Д.Одгэрэл, хөгжмийн зохиолчоор Соёлын Тэргүүний Ажилтан Б.Эрдэнэбат, бүжиг дэглээчээр Соёлын Тэргүүний Ажилтан О.Хэрлэнбаяр тус тус ажилласан юм.

Нийт 150 минут үргэлжлэх энэхүү тайзны цогц бүтээлийн гол болон туслах дүрүүдэд Тэмүжинд СТА А.Оргил, Хадаанд Г.Анун, Жамухад М.Мөнхбат, Сорхон шард П.Анхбаяр, Харуд СТА А.Ганзориг, Чулуунд Э.Дөлгөөн, Чимбайд СТА Ц.Мөнх-Эрдэнэ, Өүлэн эхэд СТА Э.Уранжаргал, Зэлмэд Ч.Авирмэд, Зэвд О.Энхбилэг, Үсүн өвгөнд УГЗ Н.Пүрэвдорж, Бөртэд Ш.Бадмаараг, Аучу баатарт М.Жаргалан, Шадар ноёнд Б.Цэрэнпунцаг, Цагаан дайчинд Э.Тэлмэн, Хар дайчинд Б.Дорждагва, Алалтун гүнжид Б.Номин, Идүүд ханд Э.Жавхлан нар тус тус тоглож, үзэгч олноо түүхийн жимээр аялуулж байна.

Жүжиг 11 дүгээр сарын 3, 4, 12, 13, 14, 19, 20, 21-ны өдрүүдэд 15:00 цагаас Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдоно.

Хуваалцах