Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий оношлогооны төвтэй боллоо

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийт 11 аймагт тус аймгуудын нэгдсэн эмнэлгийг түшиглэн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Оношлогооны төв”-ийг Эрүүл мэндийн яамтай хамтран байгуулж байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий оношлогооны төвтэй боллоо
1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий оношлогооны төвтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийт 11 аймагт тус аймгуудын нэгдсэн эмнэлгийг түшиглэн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Оношлогооны төв”-ийг Эрүүл мэндийн яамтай хамтран байгуулж байгаа.

Уг ажлын хүрээнд өнгөрсөн лхагва гарагт Архангай аймагт шинэ “Оношлогооны төв”-ийг нээжээ.

Монгол Улсын хэмжээнд нийслэлд л байдаг хүчин чадал бүхий техник технологиор тоноглогдсон тус “Оношлогооны төв”-д нийт 19 төрлийн зургаан багцын 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, лабораторийн тав, дурангийн тав тоног төхөөрөмж, дижитал эхо, рентген зураг авалтын төхөөрөмж, шүд, нүд, хамар, хоолойн зэрэг өндөр технологийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангасан ажээ.

Япон, Солонгос, Герман, Итали, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас нийлүүлэгдсэн эдгээр чанартай тоног төхөөрөмжүүдийг эмчилгээ, оношлогоондоо ашиглахаар болж байгаадаа тус эмнэлгийн эмч, ажилчид сэтгэл хангалуун байгаагаас гадна нутгийн иргэд эмчилгээ оношлогоонд хамрагдахын тулд заавал хот руу явах шаардлагагүй болсонд баяртай байгаа гэдгээ илэрхийлжээ.

Хуваалцах