10 жилийн өмнө баригдсан усан оргилуурыг засварлаж эхэллээ
Мөн уг цэцэрлэгт хүрээлэнг амралтын бүс болгон шинэчлэх зураг төслийн ажлыг хот тохижуулах газраас гаргаж холбогдох хүмүүст нь танилцуулсан байна. Орон нутгийн удирдлагуудаас дэмжвэл энэ ондоо багтаан засварлах тухай ч мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Төв аймгийн Зуунмод сумын төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах усан оргилуурыг засварлаж эхэллээ. Учир нь баригдаад арван жил болсон тул эдэлгээ нь муудсан талаар албаныхан тодотгов.
Тодруулбал 2008 онд 20 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийгдсэн аж. Гэвч түүнээс хойш гар хүрээгүй тул энэ удаагийнх баригдснаасаа хойш анх удаа томоохон засварын ажил ийн эхэлсэн байна. Засварын ажлыг аймгийн хот тохижуулах газрын арав гаруй албан хаагч өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэж байгаа гэнэ.