Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

10 сая доллароос дээш өртөгтэй барилгад ТЭЗҮ хийгддэг

10 сая доллараас доош өртөгтэй барилгад ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үнэлгээ хийж барилгын ажлыг нь эхлүүлдэг байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
10 сая доллароос дээш өртөгтэй барилгад ТЭЗҮ хийгддэг
10 сая доллароос дээш өртөгтэй барилгад ТЭЗҮ хийгддэг. Зураг: МҮОНРТ

10 сая доллараас доош өртөгтэй барилгад ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үнэлгээ хийж барилгын ажлыг нь эхлүүлдэг байна. Тэгвэл ийм “техник эдийн засгийн үнэлгээ”-г хэрхэн яаж хийх аргачлалыг бас хийгдсэн хойно нь хэрхэн хянах талаар өнөөдөр холбогдох мэргэжилтэнүүдэд мэдээлэл өгч, салбарын яамнаас нь сургалт зохион байгууллаа.

Энэ сургалтын үр дүнд техник эдийн засгийн нарийн үнэлгээ хийгдээд баригдаж байгаа барилгууд дээр тавигдах хяналт сайжирна гэж салбарынхан үзэж байна.

Сургалтанд техник эдийн засгийн үнэлгээ боловсруулдаг, түүнийг нь хянадаг мэргэжилтнүүд хамрагдаж байгаа болохоор нарийвчлан гаргасан судалгааны дагуу зөв техник, зөв технологоор тухайн барилгыг барьж байгаа эсэхэд тавигдах хяналт илүү сайжрах юм. Өөрөөр хэлбэл ажлын чанар дээшилнэ гэж тооцож байгааг БХБЯ-ны страгтегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн н.Доржпагма хэлж байлаа.

Сургалтад аймгуудын газрын харилцаа болон барилга хот байгуулалтын газрын 70 гаруй мэргэжилтэн, салбарын яам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа.

Хуваалцах