Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нийт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 804, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 10, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88, хулгайн 16 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 151 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 99 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах