100 айлын барилгын дэлгүүрүүдийг Налайх руу нүүлгэнэ
Нийслэлийн удирдлагаас хот доторх томоохон захуудыг нүүлгэж хотоос гадагш байрлуулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Уг ажлын эхлэл болгож хотын баруун захад буюу 22-ын товчооны цаана Авто худалдааны цогцолбор төвийг байгуулахаар ажлаа эхлүүлээд байгаа билээ.
Мэдээллийн алба

Холбогдох албаныхны мэдээлж буйгаар тус Авто худалдааны цогцолборт зөвхөн авто машин, сэлбэгийн худалдаанаас гадна авто машинтай холбогдох бүх төрлийн үйлчилгээ төвлөрөх ажээ.
Томоохон захуудыг хотын зах руу шилжүүлэх ажил зөвхөн үүгээр зогсохгүй бөгөөд цаашид барилгын худалдааны төвлөрсөн захыг байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Налайх дүүрэгт Барилгын төвлөрсөн худалдааны төвийг нээх аж. Барилгын төвлөрсөн худалдааны төвд барилгын материалын худалдаанаас гадна барилгын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг төвлөрүүлэхээр болжээ.
Налайх дүүрэгт баригдах Барилгын төвлөрсөн худалдааны төвийн ажил эхлэхтэй зэрэгцэж Сүхбаатар дүүрэгт орших 100 айлын барилгын худалдааны дэлгүүрүүдийг мөн Налайх дүүрэг шилжүүлж эхлэх ажээ. Одоогоор уг худалдааны төвийн баригдаж эхлэх хугацаа тодорхойгүй байна.