Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

100 гаруй оюутан байнгын ажлын байртай боллоо

Өчигдөр Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор анх удаа “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Энэ үеэр 20 ажил олгогч оролцож 2500 гаруй оюутан залууc бүртгүү

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 гаруй оюутан байнгын ажлын байртай боллоо
100 гаруй оюутан байнгын ажлын байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор анх удаа “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Энэ үеэр 20 ажил олгогч оролцож 2500 гаруй оюутан залууc бүртгүүлж цагийн ажилд 900 гаруй, байнгын ажилд 100 гаруй оюутан, залууc зуучлагдсан байна.

Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой юм.

Түлхүүр үг:оюутан
Хуваалцах