Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

100 хувийн тэтгэлгээр 10 багш Филиппин улсад суралцана

Өмнөговь аймгийн хэмжээнд Зөгийн үүр хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийт 300 гаруй иргэн гадаадад урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд оролцоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 хувийн тэтгэлгээр 10 багш Филиппин улсад суралцана
100 хувийн тэтгэлгээр 10 багш Филиппин улсад суралцана. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хэмжээнд Зөгийн үүр хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийт 300 гаруй иргэн гадаадад урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд оролцоод байна.Англи хэлний багш нарыг энэ онд багтаан Филиппин улсад сургахаар төлөвлөсөн ба өнөөдөр 10 багштай гэрээ байгуулж, Филиппин улсад сургахаар болов. Тэд 2 сарын хугацаанд дүрэм, яриа, заах аргыг суралцаж өөрсдийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлээд аймаг, орон нутагтаа ирж ажиллана. Он гарсаар нийт 20 багшийг гадаадад сургаж байгаа бөгөөд сургалтын төлбөрийг 100 хувь аймаг, орон нутгаас хариуцаж байгаа юм.

Хуваалцах