Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“1000 инженер-ажлын байр 2022” өдөрлөг болж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс “1000 инженер-ажлын байр 2022” өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“1000 инженер-ажлын байр 2022” өдөрлөг болж байна
“1000 инженер-ажлын байр 2022” өдөрлөг болж байна. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс “1000 инженер-ажлын байр 2022” өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт болж байна.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч оролцож байна.

Төгсөгчид нь япон, англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.

Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, механик инженер, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийх, сонгон шалгаруулж хамтран ажиллах юм.

Төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлог гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах