Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1010 иргэнийг ажилд зуучлав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болж, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Өнгөрсөн долоо хоногт 527 ажил олгогч 2232 ажлын байр зарласан.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1010 иргэнийг ажилд зуучлав
1010 иргэнийг ажилд зуучлав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болж, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Өнгөрсөн долоо хоногт 527 ажил олгогч 2232 ажлын байр зарласан. Энэ хүрээнд байнгын болон түр ажлын байрны 2144, цагийн ажлын байрны 88 захиалга авлаа. 3848 иргэн ажил хайгчаар бүртгүүлснээс хөгжлийн бэрхшээлтэй 44, байнгын болон түр ажлын байранд 3322 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 1010 иргэнийг ажил зуучилснаас 26 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна” хэмээв.

Гэр бүл, хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Өнгөрсөн долоо хоногт 108 утсанд 168 дуудлага ирсэн. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл 76, сэтгэл санааны хүчирхийлэл 32, үл хайхрах хүчирхийлэл 30, үе тэнгийн хүчирхийлэл 10 бүртгэгдсэн. Өсвөр насны хүүхдийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 45.3 хувийг эзэлж байна. Түр хамгаалах 14 байр нь 68 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 65 нь хүүхэд байсан” гэлээ.

Хуваалцах