Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

104 тарвага, хоёр ширхэг буу илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-н товчооны замд Портер маркын автомашинаас 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг буу илрүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
104 тарвага, хоёр ширхэг буу илрүүлжээ
104 тарвага, хоёр ширхэг буу илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын 1-р газрын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжил хяналтын улсын байцаагч Д.Батбаатар, СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-н товчооны замд Портер маркын автомашинаас 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг буу илрүүлсэн байна.

Хуваалцах