Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"1072 хувьцаа мэдээллийн төв" нээгдлээ

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь 1072 хувьцааны арилжааг эхлүүлэхийн өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"1072 хувьцаа мэдээллийн төв" нээгдлээ
"1072 хувьцаа мэдээллийн төв" нээгдлээ. Зураг: МҮОНРТ

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь 1072 хувьцааны арилжааг эхлүүлэхийн өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

Тус төв нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна "1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, иргэдэд сонирхсон мэдээллээ авах боломжийг олгож байна.

"1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

Хуваалцах