Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

1072 хувьцааны 30 хувийг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авна

Түүнчлэн хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1072 хувьцааны 30 хувийг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авна
1072 хувьцааны 30 хувийг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаан хийсэн. Харин дөнгөж сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнөөдөр Засгийн газраас иргэдэд эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Ингэснээр Засгийн газар 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах аж. Гэхдээ иргэд хувьцаагаа заавал худалдах албагүй бөгөөд өөрсдөө хүсвэл 30 хувиа Засгийн газарт зарж болох юм байна. Харин үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст багтаан шийдэх аж.

Түүнчлэн хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

Хуваалцах