Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

11 дүгээр цэцэрлэгийн барилгыг бүрэн засварлаж, ашиглалтад оруулав

Ирэх онд Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн хажууд 100 хүүхдийн багтаамжтай өргөтгөл барилгыг барихаар зураг төсвийг боловсруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
11 дүгээр цэцэрлэгийн барилгыг бүрэн засварлаж, ашиглалтад оруулав
11 дүгээр цэцэрлэгийн барилгыг бүрэн засварлаж, ашиглалтад оруулав. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг дахь С.Удвалын нэрэмжит, Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноос хойш 37 жил болжээ. Хэд хэдэн удаа урсгал засвар хийсэн ч дулаан, цэвэр, бохирын шугамд эвдрэл гарч үйл ажиллагаа доголдсоноос гадна цэцэрлэгийн барилга бүхэлдээ үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй болсон байна.



Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Даян байгаль" ХХК их засвар хийж, ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Ирэх онд Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн хажууд 100 хүүхдийн багтаамжтай өргөтгөл барилгыг барихаар зураг төсвийг боловсруулжээ.

Хуваалцах