Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

115 гадаадын иргэнд виз олгожээ

Манай улсад зорчиж буй гадаадын иргэдэд виз, оршин суух зөвшөөрөл олгох, иргэний харьяалал, гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч дээд газарт уламжлан шийдвэрлүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
115 гадаадын иргэнд виз олгожээ
115 гадаадын иргэнд виз олгожээ. Зураг: МҮОНРТ

ГИХГ-ын Өмнөд бүс дэх газар энэ оны эхний 10 сарын байдлаар 115 гадаадын иргэнд виз олгожээ. Манай улсад зорчиж буй гадаадын иргэдэд виз, оршин суух зөвшөөрөл олгох, иргэний харьяалал, гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч дээд газарт уламжлан шийдвэрлүүлэх, “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, “Харьяатын тухай хууль”-ийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий Гадаадын иргэн, харьяатын газрын бүс, орон нутаг дахь төлөөлөл эх орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газар нь 2017 оны эхний 10 сарын байдлаар нийт 115 гадаадын иргэнд зохих ангиллын визийг олгож, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтад нийт 111 аж ахуйн нэгжийн 1765 гадаадын иргэнийг хамруулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 6 иргэнийг албадан гаргаж, гадаадын иргэн оршин суух болон түүнийг бүртгэх, виз олгох журам зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зохих торгуулийг ногдуулж, виз олголт, визийн шилжүүлэг хийж улсын болон орон нутгийн төсөвт нийт 11.939.800 төгрөг төвлөрүүлэн ажилласан байна.

ГИХГ-ын Өмнөд бүс дэх газар нь Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймаг болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажилладаг гэж Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газраас мэдээллээ.

Хуваалцах