Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"15-ны цагдаа" цомын эзэнд 1000 америк доллар дагалдуулан өгчээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлагч бие бүрэлдэхүүний шилдэг тэргүүний ахлагч нарыг алдаршуулан олгодог "15-ны цагдаа" цом, өргөмжлөлөө гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"15-ны цагдаа" цомын эзэнд 1000 америк доллар дагалдуулан өгчээ
"15-ны цагдаа" цомын эзэнд 1000 америк доллар дагалдуулан өгчээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлагч бие бүрэлдэхүүний шилдэг тэргүүний ахлагч нарыг алдаршуулан олгодог "15-ны цагдаа" цом, өргөмжлөлөө гардууллаа.

Энэ удаагийн "15-ны цагдаа" цомын эзнээр Монголын цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж буй Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч, харуулын цагдаа Т.Мөнхсайхан тодров.

"Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан "15-ны цагдаа" хэмээх энэхүү хүндтэй шагналыг уламжлал болгон 10 дахь жилдээ олгож байгаа аж. Өмнөх жилүүдэд "15-ны цагдаа" цомыг нэг сая төгрөг дагалддаг байсан бөгөөд шилдгийг тодруулж эхэлснээс хойших 10 жилийн тэгш ой тохиож байгаа учраас энэ удаад 1000 америк доллар дагалдуулан өгч Дарханы Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүслээ.

Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 онд шинээр мэндэлсэн 14 хүүхдэд Монголын үрс олон болтугай хэмээн ерөөгөөд 200 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр гардуулан өглөө гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах