Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, шав тавилаа

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгөөр баригдах 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.10.03/ боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, шав тавилаа
150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, шав тавилаа. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгөөр баригдах 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.10.03/ боллоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочдоос гадна 1, 7 дугаар хорооны иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Налайх дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 3658 хүүхэд байдгаас 2377 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 1280 хүүхэд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс СӨБ-д хамран сургалтын хувийг нэмэгдүүлэх зорилгыг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган үе шаттай энэ асуудлыг шийдэж байгаагийн нэг нь өнөөдөр шаваа тавьж буй 150 ортой хүүхдийн цэцэрлэг юм.
Цэцэрлэгийн барилгын ажлыг “Оточ ноёдууд” ХХК гүйцэтгэх бөгөөд энэ ондоо багтаж суурийн ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 08 сард хүлээлгэн өгөх юм.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 3 дугаар хороонд цэцэрлэг баригдах бөгөөд энэ сард багтаж ажил нь эхэлнэ. Үүнээс гадна Катарын сангийн хөрөнгө оруулалтаар 4, 6, 7 дугаар хороодод ч мөн хүүхдийн цэцэрлэг баригдах юм.

Хуваалцах