Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

161 оюутан 91 автобусанд их цэвэрлэгээ хийжээ

Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь Нийслэлийн Тээврийн газартай хамтран жил бүр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн их багтаамжтай автобусны цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг билээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
161 оюутан 91 автобусанд их цэвэрлэгээ хийжээ
161 оюутан 91 автобусанд их цэвэрлэгээ хийжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь Нийслэлийн Тээврийн газартай хамтран жил бүр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн их багтаамжтай автобусны цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг билээ.

2014 оны их цэвэрлэгээний ажлын зорилго нь “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан хүүхэд багачууд, иргэдийн эрүүл, цэвэр орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангахад оршино. Их цэвэрлэгээнд Оюутны хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн нэгдсэн веб сайтад бүртгэгдсэн Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн 161 оюутан хамрагдаж, 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 14.00 -18.00 цаг хүртэл ажиллаж нийслэл хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулсан байна.

Түлхүүр үг:автобус
Хуваалцах