Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

16158 зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлжээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тавдугаар сарын 25-26-ны өдрүүдэд олон улсын, хоёр талын болон түр ажиллагаатай нийт 20 боомтоор 55 орны 16158 зорчигч, 6586 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, иргэдэд шуурхай үйлчилсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
16158 зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлжээ
16158 зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тавдугаар сарын 25-26-ны өдрүүдэд олон улсын, хоёр талын болон түр ажиллагаатай нийт 20 боомтоор 55 орны 16158 зорчигч, 6586 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, иргэдэд шуурхай үйлчилсэн байна.

Дээрх хугацаанд Дорноговь аймаг дахь Ханги боомтоор иргэн Э өөрийн эзэмшлийн автомашинд 26.2 кг самар мөн иргэн Э 76.6 кг самар, 50.8 кг зэс, иргэн Г 50 кг зэс, 100 кг самар тус тус хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах