186 алба хаагчийг гадаад улс оронд туршлага судлуулжээ
Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын зүгээс алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулахад ихээхэн анхаарч ажиллалаа.
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын зүгээс алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулахад ихээхэн анхаарч ажиллалаа.
2018 онд нийт 186 алба хаагчийг гадаад улс оронд 60 удаагийн хурал, сургалт, семинар, уулзалтад хамруулж, туршлага судлуулаад байна.
Эдгээр алба хаагчдаас дээд офицер долоо, ахлах офицер 74, дунд офицер 27, ахлагч бүрэлдэхүүн 75, энгийн гурван алба хаагчийг оролцуулсан нь Онцгой байдлын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилтыг биелүүлсэн томоохон дэвшил боллоо гэж ОБЕГ-аас мэдээлэв.


















