19018 иргэнд ипотекийн зээл олгоно
Энэ сарын 12-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 847.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18211 зээлдэгчийн нийт 520.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, н
Мэдээллийн алба

Энэ сарын 12-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 847.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18211 зээлдэгчийн нийт 520.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 19018 иргэнд 1066.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.


















