2017 оны сүүлийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
2017 оны сүүлийн Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.12.28/ аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо.
Мэдээллийн алба

2017 оны сүүлийн Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.12.28/ аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Удирдах ажилтны зөвлөгөөн өглөөний 09.00 цагт 80 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд Шинээр батлагдсан хууль тогтоомж, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн товч танилцуулга, Томуугийн өвчлөлийн цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Үр дүнгийн урамшуулал, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 363 дугаар тушаалаар батлагдсан журмын талаар танилцуулга мэдээллийг холбогдох удирдлагууд хийсэн юм. Үүний дараачаар аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд үүрэг даалгавар өглөө.

Сахилгын шийтгэлтэй байгаа төрийн албан хаагчдад урамшуулал олгохгүй, олон хоног амрах учраас байгууллага бүр жижүүр гаргаж аймгийн хариуцлагатай жижүүрт мэдээлэх, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс зохион явуулсан зөвлөн туслах хяналтын хүрээнд гарсан зөвлөмжийн биелэлтийг хангах, хэлтэс агентлагийн дарга нар хувийн хэргээ ирүүлэх, 2018 оны 1 дүгээр сарын эхний 7 хоногт аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлууд болохтой холбогдуулан дэд хөтөлбөрийн хэрэгжилт, өргөдөл гомдлын биелэлт, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг сайн хангах, цаг агаарын байдал эрч хүйтэрч байгаатай холбогдуулан байгууллага тус бүрдээ хариуцлагатай жижүүр гаргаж мэдээллийг аймаг оронт мэдэгдэх, багийн дарга нар шитний өрөөнийхөө түлхүүрийг өөртөө авах, 2018 онд нэлээд ачаалалтай ажиллах учраас батлуулсан хөтөлбөр зорилтуудаа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэйг үүрэг болголоо.

Мөн энэ үеэр 2017 он Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд байгууллага хамт олныхоо эрүүл мэндийг хамгаалах дэмжих, ажиллах орчныг сайжруулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаалаар батлагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” шалгаруулах орон нутгийн болзлыг хангасан Дархан сумын 15 дугаар цэцэрлэг, Дархан сумын 18 дугаар цэцэрлэг, Дархан сумын ОИЦ сургуулийн хамт олонд өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулан өглөө.



















