2018 он гарсаар 13 аймгийн 43 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байна. 2018 он гарсаар 13 аймгийн 43 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч 614 өрхийн 7653 толгой мал өвчилж, үүнээс 5817 толгой малыг устгасан байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мал–Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сэдэвт сарын аяныг 5-р сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү сарын аяныг малын гоц халдварт, халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчид, мал бүхий иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.