2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулав
Жилийн эхэнд Өмнөговь аймгийн Засаг дарга, бүх сумын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулдаг. Тэд өнөөдөр 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулжээ.
Мэдээллийн алба

Жилийн эхэнд Өмнөговь аймгийн Засаг дарга, бүх сумын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулдаг. Тэд өнөөдөр 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулжээ.

2017 онд аймаг, сумын хэмжээнд нийтлэг байсан алдаа дутагдлыг шүүмжилж, 2018 онд шат шатандаа өндөр хариуцлагатай ажиллахыг аймгийн удирдлагууд үүрэг болгосон байна. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, санал солилцжээ.
2018 онд Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлагыг өндөржүүлэх, иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийг цаг тухайд нь шийдвэрлэх, түүнийгээ иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэхийг анхааруулсан байна.
Мөн 2018 он бол их бүтээн байгуулалтын жил. Эрүүл мэндийг дэмжих жил. Тиймээс хамтын ажиллагааг илүү бэхжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбартаа илүү анхаарч ажиллахад УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагууд санал нэгджээ.



















