Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

2018 оны төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
2018 оны төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
2018 оны төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлсэн. Үргэлжлүүлэн 2018 оны төсвийг хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Төсвийн байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Иймд үлдсэн хууль, тогтоолын төслийн талаар Төсвийн байнгын хороо, бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй дэмжигдсэн 28, дэмжигдээгүй найман саналаар санал хураалаа. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгиээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилнэ.

Хуваалцах