2022-2023 оны хичээлийн жилээс ОХУ дахь тэргүүлэх их сургуульд үнэ төлбөргүй суралцах боломж бий
Тус сургуульд гадаад оюутнууд суралцахыг ихэд сонирхдог, олон улсад нэр хүндтэй, дэлхийд алдартай их сургууль юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улсаас элсэгчид ирэх хичээлийн жилд ОХУ-ын тэргүүлэх их сургуульд үнэ төлбөргүй суралцах онцгой боломжийг Их Петр хааны нэрэмжит Санкт-Петербург хотын Политехникийн Их Сургууль олгож буй ажээ.
Тус сургуульд гадаад оюутнууд суралцахыг ихэд сонирхдог, олон улсад нэр хүндтэй, дэлхийд алдартай их сургууль юм байна.
Эдүгээ тус сургуульд 107 орны найман мянга гаруй гадаад иргэн суралцаж буй аж.
Политехникийн их сургуулийн оюутнууд нь ирээдүйн инженер, барилгачин, мэдээллийн технологийн мэргэжилтэн, эрчим хүчний инженер, эдийн засагч, хэл шинжлэлийн мэргэжилтнүүд бөгөөд бусад эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд ч бий.
Тус сургуульд эзэмшсэн боловсролыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг аж. Төгсөгчдөөс нь дэлхийд алдартай эрдэмтэд, авъяаслаг инженерүүд, томоохон компаниудын ажилтнууд төдийгүй улс орны удирдагчид бий.
Олон улсад зарлагдах олимпиадад түрүүлвэл, магистр, аспирантурт ч үнэ төлбөргүй суралцах боломж бий ажээ.
Тус Политехникийн их сургуульд тэтгэлгээр элсэх хэд хэдэн боломж байдаг аж.
Эхнийх нь “Нээлттэй хаалга: Оросын тэтгэлэгт төсөл” буюу олон улсын оюутны олимпиадад оролцох. Оюутны уралдаанд түрүүлвэл тус сургуулийн магистр, докторантурт элсэлтийн шалгалтгүйгээр элсэн, Орос эсвэл Англи хэлээр (ОХУ-ын төсвийн зардлаар) үнэ төлбөргүй суралцах боломжтой аж.
Энэхүү олимпиадад оролцоход ямар ч төвөгтэй зүйл байхгүй, зүгээр л бүртгүүлж, онлайн шалгалтыг өгөхөд болох юм.
Магистрын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид бакалаврын сургалтын сүүлийн курст суралцах, эсвэл бакалаврын зэрэг, мэргэжилтэй байх ёстой.
Докторантурт элсэхэд мөн адил магистрын хөтөлбөрийн сүүлийн жилд суралцах, эсвэл магистрын зэрэгтэй байх ёстой.
Хэрэв та 2023 оны хичээлийн жилээс тус сургуульд үнэ төлбөргүй суралцахыг хүсвэл, даруй хүсэлт гаргах хэрэгтэй. Энэ жилийн олимпиадад оролцох бүртгэл 9-р сарын 15-нд нээгдсэн бөгөөд 2022 оны 12-р сарын 23 хүртэл үргэлжлэх юм байна.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны чиглэлээр үнэ төлбөргүй боловсрол эзэмших (Жил бүр Монгол улсаас ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах оюутны тоонд багтах)
Тус Политехникийн их сургуульд бакалавр, магистр, аспирантурт ОХУ-ын төсвийн зардлаар суралцах өөр нэг боломж нь ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны зааврын дагуу жил бүр Монгол Улсаас ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах оюутны тоонд багтах хүсэлтээ гаргах явдал юм.
Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн доорхи албан ёсны вэбсайтаас авах боломжтой. https://www.spbstu.ru/applicants/admission-of-foreign-citizens/postuplenie-inostrannykh-grazhdan-po-napravleniyu-ministerstva-nauki-i-vysshego-obrazovaniya-rf-po-k/?utm_content=mnb_mn
Тэтгэлэгт хамрагдах онцгой боломж:
“Нээлттэй хаалга: Оросын тэтгэлэгт төсөл” буюу олон улсын оюутны олимпиадад оролцох, эсвэл ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны квотын дагуу элсэх хүсэлт гаргавал үнэ төлбөргүй боловсрол эзэмших боломж эрс нэмэгддэг аж.
Өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад тэнцэж чадаагүй тохиолдолд төлбөрөө төлөөд сурах хүсэлтийг жил бүрийн наймдугаар сарын 1 хүртэл хүлээн авдаг.
Тус сургууль нь кампус буюу өвөрмөц хотхонтой
Политехникийн их сургууль 120 га талбай бүхий хотхоныг Оксфорд, Кембрижийн их сургуулийн жишгээр бүтээжээ. Спортын талбайнууд, усан бассейн, Санкт-Петербург хотдоо хамгийн томд орох техникийн шинжлэх ухааны номын сан, хамтран ажиллах бүс, кафе, хоолны газар, 18 дотуур байр бүхий бүхэл бүтэн хотын дайтай ажээ.
Бүх гадаад оюутныг дотуур байраар хангадаг. Хотхоноос алхах зайнд дөрвөн ч метроны буудал байдаг. Хотын төв рүү 20 минутын дотор хүрэх боломжтой.
Оюутны хотхоныг найдвартай хамгаалж, байгууламжууд руу цахим үнэмлэхээр нэвтэрдэг нь суралцах, амьдрахад аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд дөхөмтэй байдаг.
Гадаад оюутан орчиндоо хурдан зохицох үүднээс олон улсын оюутны хотхон байгуулж, олон улсын түвшний үйлчилгээ, элсэлтийн комисс, гадаад иргэдэд зориулсан их сургуулийн өмнөх сургалтын нэгжүүдийг байршуулжээ.
Олон үндэстний найрсаг уур амьсгал, эрч хүчтэй, оюутны амьдралын хэв маягийг бүрдүүлжээ. Олон улсын оюутны нийгэмлэг, холбоод гадаад, орос оюутнуудад зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Тус политехникийн сургуулийн талаарх сонирхолтой баримтууд:
1899 онд байгуулагдсан. Эдүгээ нийт 250 мянга гаруй төгсөгчидтэй болжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 32 мянган оюутан суралцдаг. Үүнээс 107 орны гадаад иргэн буюу найман мянга гаруй олон улсын оюутантай.
50 гаруй чиглэлээр бакалаврын, 200 гаруй магистрын, 90 гаруй докторын хөтөлбөр санал болгодог аж.
ОХУ-д хоёрт орох хүчирхэг супер компьютертэй.
Дижитал хосолмол технологийн KAMA-1 ОХУ-ын анхны цахилгаан машиныг бүтээсэн ажээ.


















