Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 14-ний 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа. Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл, бичгийн шалгалтын суудлын хуваарь 2022 оны тавдугаар сарын 1-ний өдөр гарна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах