Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд "Дархан Өргөө" политехникийн коллеж дээр 9-17 цагийн хооронд зохион байгуулж байна.

Бүртгүүлэгчид биедээ авч ирэх зүйлс:1. Иргэний үнэмлэх2. Цэргийн үүрэгтний үнэмлэх3. 3*4 хэмжээтэй 2% зураг /цэргийн үүрэгтний үнэмлэх шинээр авах бол/4. Тавчиктай /эрүүл мэндийн үзлэгт орох/

Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд тогтоосон хугацаанд цэрэг татлагадаа хамрагдана уу. Ээлжит цэрэг татлагаас зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг иргэд та бүхэндээ уриалж байна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах