Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.10.05) хуралдаж,  Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн  гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

8261984c71c6484c9030acbd33a8822a

Чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 95 гишүүний буюу 75 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар санал гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асаргааны тэтгэмжийн нэмэгдүүлэх болон Боловсролын яамнаас оруулсан түрээсийн төлбөртэй холбоотой дэмжигдээгүй саналуудыг дахин хэлэлцэх шаардлагатай тул чиглэл өгөхийг хүссэн юм.

e920f8b21e1a4db18b4aa36e195195c6

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Байнгын хорооны даргын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн олонх буюу 68.6 хувь дэмжсэн тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах чиглэл өгч, Төсвийн байнгын хороонд буцаалаа.

7cf708348c3740fe9fb2ae68ceeab47e

Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлуудын хүрээнд явуулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

Хуваалцах