Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2024 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ны өдөр нийт 2024 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 615, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс залилангийн 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 86, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 125 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчлийг илрүүлж, Цагдаагийн алба хаагчид 5 хэргийг шуурхай илрүүлж, 170 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах


















