Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

Пара таеквондогийн ДАШТ-д 62 орны 245 тамирчин өрсөлдөнө

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пара таеквондогийн ДАШТ-д 62 орны 245 тамирчин өрсөлдөнө
Пара таеквондогийн ДАШТ-д 62 орны 245 тамирчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20–22-нд БНСУ-ын Мүжү хотын “Taekwondowon” цогцолборт болно.

Энэ удаагийн тэмцээнд 62 орны 245 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Дүрвэгсдийн багийн таммрчид мөн дэвжээнд гарах юм.

Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, дасгалжуулагч, ОУХМ М.Түмэнбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин хүч сорихоор болжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн -58 кг-ын жинд ОУХМ Х.Темирбек, -63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, -70 кг-ын жинд ОУХМ Б.Шинэбаяр нар өрсөлдөнө.

Тулаан K41, K44 ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд явагдана.

“Мүжү-2026” ДАШТ-д “Парис-2024” паралимпын наадмын найман аварга оролцож байгаагаараа онцлогтой. Тэдний дунд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, паралимпын аварга У.Сүрэнжав багтаж буйг Дэлхийн таеквондогийн холбоо онцолжээ.

Мөн Азербайжаны Имамаддин Халилов, Бразилын Ана Каролина Силва де Моура, Израилын Асаф Ясур, Туркийн Махмут Бозтеке, Узбекистаны Асадбек Тоштемиров, Их Британийн Эми Трусдейл, Мэтт Буш нар оролцоно.

Түүнчлэн саяхан болсон “Айчи-Нагояа-2026” Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Узбекистаны Гулжонои Наимова, Тайванийн Шян Вэнь Шяо нар Мүжүгийн дэвжээнд өрсөлдөх юм.

Дүрвэгсдийн багийг “Парис-2024” паралимпын наадамд оролцсон Хади Хассанзада тэргүүтэй гурван тамирчин төлөөлнө.

Ийнхүү 2023 онд Мексикийн Веракрус хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш гурван жилийн дараа пара таеквондогийн дэлхийн шилдгүүд БНСУ-д дахин чуулж байна.

Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, ОУХМ Х.Темирбек нар тэмцээнээ эхлүүлнэ.

Хуваалцах