22 иргэн Япон улсын тэтгэлэгээр суралцана
Япон улсын Засгийн газар зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор 1999 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Манай улс тус хөтөлбөрт 2001 оноос эхлэн хамрагдсан юм.
Мэдээллийн алба

Япон улсын Засгийн газар зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор 1999 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Манай улс тус хөтөлбөрт 2001 оноос эхлэн хамрагдсан юм. Энэ хугацаанд 262 төрийн албан хаагч Япон улсын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаад байна. Тэгвэл энэ жил манай улсын 22 иргэн магистр, докторын зэрэгт Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болжээ. Үүнд Япон улсын Засгийн газраас 555 сая иен буюу 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярилаа.
Төслийн хүрээнд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэмэр болох нийгмийн ухааны чиглэлийн хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэрэг мэргэжилүүдээр сургаж байна. Өнгөрөгч онд манай улсын 18 төрийн албан хаагч хөтөлбөрт хамрагдаж, Япон улсын их дээд сургуулийн магистрантурт суралцаж байна.


















