24 цагийн хяналтын пост ажиллаж байна
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 4 аймгийн 17 сум, Нийслэлийн 1 дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчний голомттой байна.
Мэдээллийн алба






Улсын хэмжээнд одоогийн байдлаар 4 аймгийн 17 сум, Нийслэлийн 1 дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчний голомттой байна.Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 26 дугаар албан бичгийн дагуу Дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн А/167 дугаар захирамжаар дүүргийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн” дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн даваанд 24 цагийн байнгын постыг 2018 оны 03 дугаар сарын 21 өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд ажиллуулахаар шийдвэр гарч үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.Захирамж дагуу 2018 оны 03 сарын 23-ний өдөр байнгын постыг байрлуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.
2018 оны 03сарын 23-наас 2018 оны 03 дугаар сарын 29-ний байдлаар ариутгалд нийт 176 тээврийн хэрэгсэл хамрагдаж зорчигч 352 , санамж 80, хлорын шохой 5кг, хайкоп 260 грамм, ус 130 литр зарцуулсан. Хуурай хлорын шохойгоор ариутгал хийж байна. Мөн Хайкоп бодисоор шүршиж, 2 янзын аргаар ариутгаж байна.Байнгын постод: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 байцаагч ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.


















