Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

25 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа

“Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар албан хаагчдын 25 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан, хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
25 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа
25 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 459 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар албан хаагчдын 25 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан, хүлээн авчээ.

Барилгын гүйцэтгэгчээр “Мөнхнаран констракшн” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 750 мянган төгрөг байхаар тооцжээ.

Албан хаагчид, ХААН банктай хамтран 8 хувийн ипотекийн зээлд хамрагдахаар гэрээ хийсэн байна.

Хуваалцах