Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

25000 ширхэг мод тарилаа

Шар усны үерээс сэрэмжлэх зорилгоор Дэнжийн мянга, Өргөөгийн арын далан сувгийн цэвэрлэгээ хийж, баруун дөрвөн зам Баянбүрд ногоон нуур орчимд лагийн цэвэрлэгээ хийж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
25000 ширхэг мод тарилаа
25000 ширхэг мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс хаврын тохижилтын ажил эхэлж буйтай холбогдуулан энэ сарын 4-5-ны хооронд Гандангаас Саппорагийн уулзвар, Амарсанаагийн гудамжнаас "Од" кино театр хүртэлх явган хүний замын нуух цэвэрлэж Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний хооронд 25000 ширхэг мод, 8000 м урт шар хуайс, хайлаас тарилаа.

Чингисийн талбайн авто замын 497.55м2 тэмдэглэгээ хийж 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв Сандай плаза хүртэлх явган хүний замын хавтан суулгаж эхэлсэн. Шар усны үерээс сэрэмжлэх зорилгоор Дэнжийн мянга, Өргөөгийн арын далан сувгийн цэвэрлэгээ хийж, баруун дөрвөн зам Баянбүрд ногоон нуур орчимд лагийн цэвэрлэгээ хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах