Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

26.3 тонн алт экспортлохоор төлөвлөжээ

Уул уурхайн яамны зүгээс энэ оны гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын төлөвлөгөөг танилцууллаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
26.3 тонн алт экспортлохоор төлөвлөжээ
26.3 тонн алт экспортлохоор төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн яамны зүгээс энэ оны гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын төлөвлөгөөг танилцууллаа.

Зэсийн баяжмал: 1.225 мян тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг Улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Экспортын хувьд 2.058 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.225 мян.тн экспортлохоор тусгагдсан байна.

Молибдений баяжмал: 2.904 тонн үйлдвэрлэж, 13.66 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж, 13.66 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.9 мян.тн молибдений баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна.

Нүүрс: 34.1 сая.тн үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 589.5 тэрбум төгрөгийн орлого бүрдэх юм. Түүнчлэн 2.732 сая ам.доллар үнийн дүн бүхий 31.4 сая.тн экспортлохоор төлөвлөжээ.

Алт: 31.6 тн. алт үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн. алт экспортлох төлөвлөгөөтэй байна.

Жонш: 315 мян.тн жонш үйлдвэрлэж, үүнээс 18.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 84 сая ам.доллар үнийн дүн бүхий 315.1 мян.тн жонш экспортлохоор төлөвлөсөн аж.

Төмөр: 7.8 сая.тн төмөр үйлдвэрлэж, 146.2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэн, 844.1 сая ам.доллар үнийн дүн бүхий 7.8 сая.тн төмөр экспортлохоор төлөвлөж байна.

Цайр: 88.0 мян.тн цайр үйлдвэрлэж, 31.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэн, 87.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 88.0 мян.тн цайр экспортлоно.

Газрын тос: 5.849 мян.баррель газрын тос үйлдвэрлэн, 221.2 тэрбум төгрөг татварын орлого Улсын төсөвт төвлөрүүлж, 221.2 сая ам.доллар үнийн дүн бүхий 5.849 мян.баррель газрын тос экспортлох юм.

Түлхүүр үг:26.3 тонн алт экспортлохоор төлөвлөжээ
Хуваалцах