Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

270 орчим нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
270 орчим нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ
270 орчим нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсныг илрүүллээ.

Монгол тарвага нь “Монгол хөхтөн амьтны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигдсэн байна.

Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд: “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг зөрчсөн иргэн Б-ээс 270 ширхэг нойтон тарвагыг түр хураан авч Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өглөө.

Хуваалцах