Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

28 байршилд газар доорх авто зогсоол барина

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
28 байршилд газар доорх авто зогсоол барина
28 байршилд газар доорх авто зогсоол барина. Зураг: МҮОНРТ

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 28 байршилд тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг төлөвлөөд байна.

Эдгээр байршлуудад иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор газар доорх авто зогсоолууд бий болгосноор оршин суугчдад эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх авто замын түгжрэл бууруулах ач холбогдолтой юм.
Төлөвлөсөн байршилд газар доорх авто зогсоолыг барьж байгуулахдаа газрын төвшнөөс дээш гаргалгүй батлагдсан зураг, зориулалтын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд газрын эрх нь журмын дагуу тухайн дүүргийн Засаг Даргын Тамгын газарт хадгалагдах юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Хуваалцах